19 эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн,
20 эсвэл бөгтөр, эсвэл одой, эсвэл долир, эсвэл маажууртай, эсвэл яртай, эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана.
21 Тахилч Аароны үр удмын дундаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галаар өргөх тахилуудыг өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэр нь согог гажигтай тул Бурханы талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй.
22 Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,
23 Миний ариун газрыг гутаахгүйн тулд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.
24 Тиймээс Мосе Ааронтай болон түүний хөвгүүдтэй, Израилийн бүх хөвгүүдтэй ярив.