Левит 22:18-24 АБ2004

18 Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай,

19 (та нар хүлээн авагдахын тулд) энэ нь үхрээс, хониноос, эсвэл ямаанаас согоггүй, эр хүйснийх байх ёстой.

20 Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно.

21 Хүн тусгай тангаргийг биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөлд зориулан ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг бод эсвэл бог малын сүргээс өргөх тохиолдолд тэр нь хүлээн авагдахын тулд өөгүй, төгс байх ёстой. Түүнд ямар ч согог байх ёсгүй.

22 Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий.

23 Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно.

24 Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий.