Левит 22:2-8 АБ2004

2 Миний ариун нэрийг гутаахгүйн тулд Израилийн хөвгүүдийн Надад зориулсан ариун өргөлд няхуур хандахыг Аарон болон түүний хөвгүүдэд хэлэгтүн. Би бол ЭЗЭН.

3 Тэдэнд хэлэгтүн. “Хэрэв үеийн үед чиний бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа ЭЗЭНд зориулсан Израилийн хөвгүүдийн ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би бол ЭЗЭН.

4 Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл гоождостой хүн цэвэр болохоос нааш ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас

5 эсвэл хэрэв өөрөө түүгээр бузартах аливаа мөлхөгч зүйлд хүрэх эсвэл өөрөө түүгээр бузартах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас ямар бузар нь хамаагүй

6 ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй.

7 Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой.

8 Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН.