1 ЭЗЭН дахин Мосед айлдан—
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой.
3 Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.
4 ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой.