Левит 23:15-21 АБ2004

15 Амралтын өдрийн дараах өдрөөс, даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар бас долоон долоо хоногийг тоол.

16 Долоо дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавин хоногийг тоолох бөгөөд тэгээд та нар ЭЗЭНд шинэ идээн өргөлийг авчир.

17 Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой.

18 Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, мөн бод малын сүргээс нэг бухыг болон хоёр хуцыг авчир. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлийнхөө хамт ЭЗЭНд шатаалт тахил болно. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болно.

19 Та нар мөн нэг ухныг нүглийн төлөөх тахилд, хоёр эр хургыг эвийн тахилд өргөгтүн.

20 Тахилч тэгээд тэдгээрийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллана. Тэдгээр нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун байх ёстой.

21 Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.