Левит 25:31-37 АБ2004

31 Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнууд нь хөдөөгийн талбайтай адил зольж болох бөгөөд тэд эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих юм.

32 Левийнхний хотуудын тухайд гэвэл, левичүүд нь эзэмшлийнхээ хотуудын орон сууцанд золилтын хөдөлшгүй эрхтэй болой.

33 Тиймийн тул левийнхнээс авсан зүйлс нь золигдож болох бөгөөд энэхүү эзэмшлийн хотод зарагдсан орон сууц нь эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очиж болно. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд нь Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил болно.

34 Харин тэдний хотуудын бэлчээрүүд нь тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.

35 Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн.

36 Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.

37 Түүнд чи мөнгийг хүүтэйгээр зээлүүлж болохгүй, хүнсийг ашиг орлого олохын төлөө өгч болохгүй.