Левит 25:40-46 АБ2004

40 Тэр эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл чамтай хамт хөлсний хүн шиг юм уу, түр суугч мэт байж чамд үйлчлэх ёстой.

41 Тэгээд тэр болон түүний хөвгүүд нь чамаас чөлөөлөгдөж яван эцэг өвгөдийнхөө өмч, өөрийн ураг уруу буцаж явна.

42 Учир нь израильчууд бол Египетийн нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Тэд боолын худалдаанд зарагдах ёсгүй.

43 Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.

44 Та нарын авч болох эр, эм боолуудын хувьд, та нар эргэн тойрныхоо үндэстнүүдээс эр, эм боолуудыг авч эзэмшиж болно.

45 Мөн та нарын дунд амьдардаг харийнхан болох түр суугчдын хөвгүүдээс болон та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд бас та нарын эзэмшил болж болох болой.

46 Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.