51 Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас тэдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийхээ хэсгийг тэр өөрийн золилтонд зориулан буцаан өгөх бөгөөд
52 хэрэв Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл цөөн жил үлдсэн байх аваас тэр нь түүнтэй ийнхүү тооцно. Тэр өөрийн золилтыг үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлнө.
53 Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.
54 Хэрэв эдгээрээр тэр нь золигдоогүй байсан ч тэр болон түүнтэй хамт түүний хөвгүүд нь Эврийн бүрээдэлтийн жилд гарч явах болой.
55 Учир нь Израилийн хөвгүүд бол Миний зарц нар болой. Тэд бол Египетийн нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.