Левит 3:1-6 АБ2004

1 Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.

2 Уг хүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.

3 Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,

4 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.

5 Тэгээд Аароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.

6 Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.