1 Гэмийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Энэ нь хамгийн ариун бөлгөө.
2 Тэдний шатаалт тахилыг нядалдаг газарт тэд гэмийн төлөөх тахилыг нядлах ёстой. Цусыг нь тэр тахилын ширээ уруу тойруулан цацна.
3 Тэгээд тэр түүнээс бүх өөхийг нь өргөхдөө сүүл, сэмж,
4 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг өргөнө.
5 Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой.
6 Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой.
7 Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно.