Левит 7:15-21 АБ2004

15 Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй.

16 Гэвч хэрэв түүний өргөлийн тахил нь тангаргийн, эсвэл сайн дурын өргөл байх аваас, тэр хүн түүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэж болох бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болох

17 боловч гурав дахь өдөр нь тахилын махны үлдэгдлийг галд шатаах ёстой.

18 Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.

19 Бас бузар аливаа зүйлд хүрсэн мах нь идэгдэх ёсгүй. Тэр нь галд шатаагдах ёстой. Бусад махны хувьд, цэвэр хүн нь тийм махыг идэж болно.

20 Харин бузартсан байхдаа, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махыг идсэн хүн өөрийн ард олноос таслагдана.

21 Хэн нэгэн нь хүний бузарт, эсвэл бузар амьтанд, эсвэл бузар жигшим зүйл зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махнаас идэх аваас тэр хүн өөрийн ард олноос таслагдана” гэв.