1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун.
3 Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв.
4 Тийнхүү Мосе ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор хийв. Хурлын майхны үүдэнд цуглааныг цуглах зуур,
5 Мосе цуглаанд хандан—ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл бол энэ болой гэв.
6 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
7 Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв.