Левит 8:15-21 АБ2004

15 Дараа нь Мосе түүнийг нядлаад цусыг нь аван хуруугаараа заримыг нь тахилын ширээний эврүүдийн дээр тойруулан нялж, тахилын ширээг ариусгав. Тэгээд тэр бусад цусыг нь тахилын ширээний суурь уруу түүний төлөө эвлэрүүллийг хийхээр асган түүнийг ариусгав.

16 Мосе мөн бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авчээ. Тэр үүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.

17 Харин тэрээр бух болон арьс, мах, сэвсийг нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хуарангийн гадна галд шатаав.

18 Тэгээд тэр шатаалт тахилын хуцыг авчирсан. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.

19 Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав.

20 Тэрээр хуцыг мөчлөн эвдэж огтлоод, Мосе толгой, хэсгүүдийг болон өөхийг нь шатаан уугиулав.

21 Гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаасны дараа Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулав. Энэ бол тайвшруулах тааламжит үнэрт зориулсан шатаалт тахил байлаа. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор ЭЗЭНд галаар өргөх өргөл байлаа.