3 Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв.
4 Тийнхүү Мосе ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор хийв. Хурлын майхны үүдэнд цуглааныг цуглах зуур,
5 Мосе цуглаанд хандан—ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл бол энэ болой гэв.
6 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
7 Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв.
8 Тэгээд тэр цээживчийг түүнд тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийв.
9 Тэр бас түүний толгой дээр малгай тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.