Левит 8:7-13 АБ2004

7 Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв.

8 Тэгээд тэр цээживчийг түүнд тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийв.

9 Тэр бас түүний толгой дээр малгай тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.

10 Тэгээд Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон тэдгээрийг ариусгав.

11 Тэр тосны заримыг тахилын ширээн дээр долоон удаа цацаж, тахилын ширээ болон түүний бүх хэрэгслийг, угаагуур болон түүний суурийг тослон ариусгав.

12 Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.

13 Дараа нь Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэдэнд дээлийг өмсгөн, урт бүсээр бүсэлж, толгой дээр нь малгай өмсгөв.