1 Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв.
2 Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ.
3 Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв.
4 Айдаст автсан тэр түүн уруу харж,—Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд—Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.
5 Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул.
6 Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.