1 Бурханы үгийг харь үндэстнүүд ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов.
2 Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж,—
3 Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ.
4 Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.—
5 Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав.
6 Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа.