3 Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ.
4 Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.—
5 Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав.
6 Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа.
7 Мөн би “Петр ээ, бос. Нядалж ид” гэх дуу гарахыг сонссон.
8 Харин би “Эзэн, яасан ч үгүй. Аливаа бузар, ариун бус зүйлийг би амандаа хэзээ ч хийж байгаагүй” гэхэд
9 тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг ариун бус гэж бүү үз” гэв.