1 Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болох эш үзүүлэгч мөн багш нар байв.
2 Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс—Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.
3 Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.
4 Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.
5 Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ.