Үйлс 14:11-17 АБ2004

11 Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр—Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.

12 Тэд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэж нэрлэв. Учир нь Паул голлон ярьж байсан юм.

13 Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн баглаа авчирч, ард олны хамт өргөл барих гэв.

14 Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, олон түмэн уруу яаран очиж, хашхиран—

15 Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.

16 Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн.

17 Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг гэв.