26 Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.
27 Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал
28 Паул чангаар—Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд
29 тэр—Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч,
30 тэднийг гаргах зуураа—Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.
31 Тэд—Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.
32 Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ.