3 Паул түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Гэхдээ Тимотын эцэг нь Грек хүн гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүний хөвчийг хөндөж, хамтдаа явжээ.
4 Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа.
5 Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.
6 Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрч,
7 Мусиад ирээд Битин уруу явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй.
8 Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв.
9 Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ.