30 тэднийг гаргах зуураа—Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.
31 Тэд—Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.
32 Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ.
33 Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угааж өгөөд, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.
34 Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа.
35 Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,—Тэднийг сулла хэмээн хэлүүлжээ.
36 Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж—Тэргүүн захирагчид “Та нарыг сулла” гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд