37 харин Паул тэдэнд—Тэд Ромын иргэд биднийг шүүхгүйгээр олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна. Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв.
38 Цагдаа нар тэргүүн захирагчдад эдгээр үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав.
39 Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв.
40 Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.