Үйлс 17:1-7 АБ2004

1 Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.

2 Паул өөрийнхөө заншлаар тэдэн уруу очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Судраас ухуулав.

3 Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод,—Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.

4 Тэдний зарим нь Бурханаас эмээгч үлэмж тооны грекчүүд бас хэсэг язгууртан эмэгтэйчүүдийн хамт итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.

5 Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.

6 Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирэн авчирч хашхиралдан—Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна.

7 Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв.