1 Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав.
2 Тэгээд тэдэнд—Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд—Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв.
3 Тэр—Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд—Иоханы баптисмыг гэжээ.
4 Паул—“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв.
5 Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.
6 Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ.
7 Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа.