16 Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав.
17 Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа.
18 Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв.
19 Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.
20 Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.
21 Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.
22 Тэр өөрт нь үйлчилж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.