3 Тэр—Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд—Иоханы баптисмыг гэжээ.
4 Паул—“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв.
5 Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.
6 Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ.
7 Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа.
8 Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв.
9 Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.