9 Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.
10 Ингэсээр хоёр жил өнгөрөхөд Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзэний үгийг сонсоцгоожээ.
11 Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа.
12 Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв.
13 Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр—Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ.
14 Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв.
15 Муу сүнс тэдэнд—Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв.