Үйлс 2:18-24 АБ2004

18 Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээрСүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.

19 Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч,Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөдЭнэ нь цус, гал, суунаглах утаа болой.

20 Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнөНар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.

21 Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»”гэж хэлэгдсэнчлэн болжээ.

22 Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ.

23 Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан.

24 Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм.