3 Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа.
4 Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
5 Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв.
6 Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.
7 Гайхаж алмайрсан тэд—Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү?
8 Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?
9 Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,