31 Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ.
32 Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн.
33 Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм.
34 Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө“Эзэн миний Эзэнд айлдруун«Миний баруун гарт залар.
35 Ингэхдээ дайсныг чиньБи Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» хэмээв”гэсэн юм.
36 Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.