Үйлс 2:36-42 АБ2004

36 Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.

37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.

38 Петр тэдэнд—Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.

39 Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.

40 Тэр өөр олон үгээр гэрчлэн—Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.

41 Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.

42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.