10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд,—Бүү зов. Тэр амьд байна гэлээ.
11 Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.
12 Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
13 Харин бид усан онгоцоор Асс уруу түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ газраар явж очих санаатай байлаа.
14 Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв.
15 Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын орчимд хүрч, дараачийнх нь өдөр Самосыг гатлан гарч удаах өдөр нь Милетэд ирэв.
16 Паул боломжтой бол Пентекостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.