32 Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.
33 Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.
34 Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа.
35 Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.
36 Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирав.
37 Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа.
38 Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.