4 Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав.
5 Гэвч тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа.
6 Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.
7 Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.
8 Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа.
9 Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа.
10 Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд,—Бүү зов. Тэр амьд байна гэлээ.