Үйлс 21:33-39 АБ2004

33 Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжлэхийг тушааж, түүний хэн болох, мөн юу үйлдсэнийг нь байцааж эхлэв.

34 Гэвч цугласан олны дундаас зарим нь нэг зүйлийг хашхирч байхад зарим нь ондоо зүйлийг хашхиралдахад чухамдаа юу болсныг шуугианаас олж мэдэж чадаагүй учир тэр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа.

35 Паулыг шатан дээр гарч ирэхэд шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрчээ.

36 Учир нь хурсан олон араас нь дагасаар—Түүнийг тонилго хэмээн хашхирч байлаа.

37 Паул хуаран уруу орох гэж байхдаа мянгатын даргад—Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр—Та грек хэл мэддэг юм уу?

38 Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв.

39 Харин Паул—Би бол Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг олон түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ.