4 Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Тэд Паулд Иерусалимд хөл тавихгүй байхыг Сүнсээр хэлэв.
5 Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв.
6 Биднийг усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө явцгаалаа.
7 Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.
8 Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээг тунхаглагч Филипийн гэрт очиж түүнтэй хамт байцгаав.
9 Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.
10 Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.