6 Биднийг усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө явцгаалаа.
7 Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо.
8 Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээг тунхаглагч Филипийн гэрт очиж түүнтэй хамт байцгаав.
9 Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.
10 Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.
11 Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд—Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана” гэж айлдаж байна гэв.
12 Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйв.