16 Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв.
17 Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал хэт хөөрөлд автаж,
18 би Түүнийг харсан бөгөөд Тэр надад “Түргэл, Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав.
19 Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд занчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ.
20 Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь байж, сайшаан түүний амийг хөнөөгчдийн хувцсыг харж байсан” гэхэд
21 Тэр надад “Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.
22 Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн—Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав.