Үйлс 22:18-24 АБ2004

18 би Түүнийг харсан бөгөөд Тэр надад “Түргэл, Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав.

19 Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд занчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ.

20 Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь байж, сайшаан түүний амийг хөнөөгчдийн хувцсыг харж байсан” гэхэд

21 Тэр надад “Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.

22 Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн—Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав.

23 Тийнхүү хашхиралдан байхдаа тэд хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал

24 мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Тэгээд яагаад хүмүүс түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдан байцаахыг тушаав.