9 Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ.
10 Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө” гэв.
11 Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон.
12 Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэглэгч Ананиа гэгч нэгэн эр
13 над уруу ирж, дөхөн зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа.
14 Тэр надад “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ.
15 Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно.