1 Паул Зөвлөлийг анхааралтай харан,—Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв.
2 Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав.
3 Тэгэхэд нь Паул түүнд—Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд
4 тэнд байгсад—Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ.
5 Паул—“Өөрийн ард түмний удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг ч ах дүү нараас би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй гэв.