11 Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон,—Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.
12 Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй хэмээн андгайлав.
13 Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ.
14 Тэд ахлах тахилч нар болон ахлагчид уруу очиж—Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав.
15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.
16 Хуйвалдааныг мэдсэн Паулын зээ дүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ.
17 Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж—Энэ залуу мянгатын даргад хэлэх мэдээтэй иржээ. Хүргэж өгнө үү? гэв.