22 Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа—Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.
23 Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж,—Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон, бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв.
24 Мөн тэд Паулыг захирагч Феликт эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргав.
25 Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив.
26 “Клауд Луси, эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж мэндчилье.
27 Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад нь түүний Ромын иргэн болохыг мэдсэн тул би цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм.
28 Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан.