30 Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй тан уруу явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг хэмээн тушаав” [Баяртай] гэжээ.
31 Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрад авчирлаа.
32 Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ.
33 Тэд Кайсарид ирж захирагчид захидлыг гардуулаад, Паулыг түүний өмнө авчрав.
34 Захирагч захидлыг уншаад, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ—
35 Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.