Үйлс 23:7-13 АБ2004

7 Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хурал хоёр тал болон хуваагдав.

8 Садукайчууд болохоор амилалт ч, тэнгэр элч ч, сүнс ч байхгүй хэмээн ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг байдаг хэмээн хүлээн зөвшөөрдөг ажгуу.

9 Их шуугиан дэгдэж Фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан—Энэ хүнийг буруутгах юу ч алга. Энэ хүнтэй сүнс эсвэл тэнгэр элч ярьсан байж болно гэцгээв.

10 Маргаан ширүүсэж эхэлсэнд, тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга эмээн, цэргүүддээ явж, түүнийг тэднээс хүчээр салган авч хуаранд аваачихыг тушаав.

11 Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон,—Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

12 Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй хэмээн андгайлав.

13 Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ.