1 Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв.
2 Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул түүнийг буруутгаж захирагчид хандан ийн хэлэв.—Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд
3 бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь.
4 Гэвч таныг чилээхийг үл хүсэж биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя.