Үйлс 24:17-23 АБ2004

17 Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв.

18 Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудейчүүд тэнд байсан.

19 Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан.

20 Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ.

21 Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв.

22 Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж,—Мянгатын дарга Лусыг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд

23 зуутын даргад—Түүнийг харгалзагчийн дор байлга. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотнынх нь хүмүүсээс түүнд туслах гэвэл бүү саад хий хэмээн тушаав.