Үйлс 24:21-27 АБ2004

21 Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амилалтын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйлийг хэлээгүй гэв.

22 Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж,—Мянгатын дарга Лусыг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд

23 зуутын даргад—Түүнийг харгалзагчийн дор байлга. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотнынх нь хүмүүсээс түүнд туслах гэвэл бүү саад хий хэмээн тушаав.

24 Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов.

25 Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж,—Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.

26 Тэр Паулыг өөрт нь мөнгө өгөх байх хэмээн найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.

27 Гэвч хоёр жил өнгөрч Фелик Порк Фестээр солигдож, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр үлдээв.